Компанийн танилцуулга

Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж буй энэ үед улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа манай компаний хамт олон сэтгэл хангалуун байдаг билээ . " Өрнөх Хийморь" ХХК нь анх 2013 онд үүсгэн байгуулагдаж, барилга угсралт, газар тариалан, гадаад худалдаа, хөдөө аж ахуй зэрэг улс орны тухайн цаг үе нийгэм, эдийн засгийн хөгжилтэй салшгүй уялдаатай өргөжсөөр ирсэн билээ. Компанийн үйл ажиллагаа тэлж өргөжихийн хэрээр хамтран ажиллагч байгууллага, үйлчлүүлэгч, ажиллагсад болон улс орон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага улам бүр өндөржсөөр байна. Өнөөдөр тус компани нь Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцсэн олон улсын чанар, стандартын шаардлага хангасан орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжид суурилсан, байгальд ээлтэй бүтээн байгуулалтыг хийж байгаа нь бид салбартаа шилдэг компани болох үндэс болж буйг тэмдэглэн хэлэхийн сацуу, энэхүү амжилт ололт бүхэн хамт олны маань нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл төдийгүй манай компанийг сонгон хамтран ажиллагч байгууллага, үйлчлүүлэгчид та бүхний сэтгэлийн илэрхийлэл гэдгийг дурдахад таатай байна. 

Бизнесийн салбар

Барилга угсралт
   Барилга угсралтын тусгай
 зөвшөөрөлтэйгөөр
 /5-н заалт / 2.1.1 2.1.1* 2.1.2 2.2.1 2.2.2
Барилгын материал
  Бүх төрлийн барилгын материал худалдаа захиалга
Хөдөө аж ахуй
Булган аймагт компани эзэмшлийн 500 толгой мал аж ахуй Хадлан тэжээлийн 100 га газар эрдэнэ шиш тариалах 150га газар үйл ажиллагаа эрхэлж Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд өөрийн хувь нэмэр оруулж байгаа
Тоног төхөөрөмж
Хүнд даацын машин тоног төхөөрөмж болон хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл засвар үйлчилгээ .
Гадаад худалдаа
Барилгын тоног төхөөрөмж болон хөдөө аж ахуйн багаж хэрэгсэл барилгын бараа бүтээгдэхүүнийг Орос , Хятад , Солонгос зэрэг улс орнуудаас импортоор хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ татан нийлүүлдэг .
Барилгын будаг
Байгалын гаралтай еко будаг болон хар замаск гадна чулуун будаг

Search